“Чингис хаан” Үндэсний музейд өнөөдөр хэд хэдэн үнэт үзмэрүүд хүлээн авчээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой язгууртны оршуулгын дурсгалаас илэрсэн үзмэр, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны Гол мод-2 булш, XIII зууны язгууртан эмэгтэйн гарди шувуун дүрслэлтэй алиан эмээл зэрэг үзмэрүүдийг хүлээн авсан байна.
Үүнээс Таван толгой язгууртны оршуулгын дурсгал нь Монголын дундад эртний түүхийн судалгаанд чухал байр суурьтай бөгөөд XII-XIY зууны үед хамаарах юм. 2000 оноос МУИС-ын профессор Д.Наваан малтлага судалгааг эхлүүлснээр Таван толгой язгууртны оршуулгаас үнэт үзмэрүүд гарч эхэлсэн билээ.
Түүнчлэн МЭ 80-100 жилийн үед холбогдох “Гол мод-2” нь одоогийн байдлаар Хүннү булшны малтлагуудаас илэрсэн хамгийн том нь юм. Үндсэн болон дагуул нийлсэн 200 гаруй булштай бөгөөд үндсэн гол булшны их бие нь 47 метр бол бунхан руу орох үүд 38 метр урттай ажээ. Эл язгууртны булшны 29 дагуул булшинд нь нэг настай хүүхдээс 35 насны эрэгтэй хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна.
0 cэтгэгдэлтэй