ОХУ-ын Алс Дорнодын хязгаар Камчаткийн хойгт хоёр галт уул идэвхжиж, агаар мандалд үнс нурам цацаж, лаав оргилуулж эхэлжээ.
Эрдэмтэд энэ үзэгдлийг томоохон дэлбэрэлтийн оршил хэсэг байж болзошгүй хэмээн анхааруулж байна.
Москва хотоос зүүн зүгт 6,600 орчим километр зайд, Номхон далайд оршдог Камчаткийн хойг нь 30 орчим идэвхтэй галт уултай, дэлхийн геологийн хамгийн өндөр идэвхжилтэй бүс нутгуудын нэг юм.
Бямба гарагт тус хойгт хүчтэй газар хөдөлсний дараа галт уулууд идэвхжиж эхэлжээ.
Евразийн хамгийн өндөр, идэвхтэй галт уулд тооцогддог 4,754 метр өндөр Ключевская Сопка нэг цагийн дотор 10 удаа дэлбэрснийг Оросын шинжлэх ухааны академи мэдээлсэн байна.
Мөн түүний ойролцоох Шивелчук галт уулаас лаав олгойдож, үнс нурам оргилж эхэлснийг тус хүрээлэн мэдээлжээ.
Камчаткийн хойгт хүн амын нягтрал бага байдаг ч 5,000 орчим оршин суугчтай Ключи тосгон дээрх хоёр галт уулын дунд аль алинаас нь 30-50 км зайтай оршдог.
Хоёр галт уул нь тус хойгийн цорын ганц том хот болох Петропавловск-Камчатскийгаас 450 км зайнд оршдог ажээ.
0 cэтгэгдэлтэй