Тэгш Тусгал ТББ-ын төслийн суурь судалгааны танилцуулга, хэлэлцүүлэг боллоо

2023-11-29 143 0

Тэгш Тусгал ТББ нь Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад Харилцааны Яам болон Финландын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр 2023-2026 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн суурь судалгааны танилцуулга, хэлэлцүүлэг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10:00 цагт Миллениум зочид буудлын хурлын танхимд боллоо.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор байгууллагын чадавх, тэдний төрийн байгууллагуудад нөлөөлж буй нөлөөлөл болон хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг судалж тодорхойлохыг зорьсон.

Энэхүү суурь судалгаа нь ХБХ байгууллагууд өөрсдийгөө тодорхойлсон анхны судалгаа болсон төдийгүй холбогдох чиглэлээр шинэ санал санаачилга, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг судалгааны тайлан болон хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал зөвлөмжийг ашиглах боломж бүрдэх юм.

зураг

Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын мэдлэг ур чадварыг сайжруулах, хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах замаар чадавх бэхэжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, нөхцөл сайжрахад чиглэсэн анхдагч төсөл тул төслийн ач холбогдлыг ХБ хүний иргэний нийгмийн байгууллагууд төдийгүй төр, олон улсын байгууллагууд мөн өндөр ач холбогдол өгөн оролцож байгаа.

зураг

зураг

Хэлэлцүүлэгт оролцсон төр, ТББ, ОУТББ-ын төлөөллүүдээс ХБИБ-ууд юуны өмнө өөрсдөө чадавхжих, хандлагаа өөрчилж дараа дараагийн шатандаа гарах хэрэгтэй төдийгүй төрийн бодлого боловсруулалтаас эхлэн хэрэгжүүлэх хүртэлх бүх шатанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл оролцож байж төртэй бодит, утга учиртай харилцааг буй болгож чадна.

Тиймээс одоо тулгарч байгаа асуудал бэрхшээлээ хамтран нэгдэж, хэрэгжүүлж эхлэх цаг болсон хэмээн онцолж байв.

Холбоотой мэдээ