Монголын шилдэг жүдочид энэ сарын 30-нд “Юү Жи Арена”-д барилдана

2024-11-20 59 0

Монголын жүдо бөхийн холбооноос өнгөрсөн сард дотоодын чансаа тогтоох “Сенсей кап” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд уг тэмцээнээс шалгарсан жин тус бүрийн шилдэг зургаан жүдочийн халз барилдаан энэ сарын 30-нд “Юү Жи Арена”-д болох аж.

Тодруулбал 100 сая төгрөгийн шагналын сантай “Жүдо топ-6” тэмцээн нь жин тус бүрийн шилдэг зургаан тамирчин тойргоор барилдаж, ялагчийг тодруулах бөгөөд гол зорилго нь тэмцээнийг цувралаар тогтмол зохион байгуулах, дотоодын өрсөлдөөнийг сайжруулах, дотоодын чансааны оноо олгох, Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн энэхүү тэмцээний дараа манай улсаас 20 жүдоч Токиогийн “Их дуулга”-д өрсөлдөхөөр арлын орныг зорих аж.

 

Холбоотой мэдээ