Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 20 настай цэрэг өчигдөр өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймд тус ангид хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийг эцэг, эхийн хүсэлтээр эмнэлгийн байгууллагад үзлэг, шинжилгээнд хамруулж буй. Энэ үеэр хариуцаж буй эмч дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
“Зэвсэгт хүчний 326-р ангийн хугацаат цэргийн алба хаагчид ирж үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Эхний ээлжид 49 хугацаат цэргийн алба хаагч ирж хамрагдаж байна. Ямар шинжилгээ авдаг вэ гэвэл,
“Цус, шээс, биохими, эхо, рентен, зүрхний бичлэг зэрэг 8 төрлийн шинжилгээ мөн 14 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгүүд зохион байгуулагдаж байна. Удахгүй дараагийн ээлжийн цэргүүд ирэх байх. Мөн шинжилгээний хариу 3 цагийн дараа гарна” гэлээ
1 сэтгэгдэлтэй
Хүний хүүхдийг алж байж л дараагийн арга хэмжээ авч байгаад хараисаж бна