НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 24-нөөс хойш олгоно

2024-01-19 66 0

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын 2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа өнгөрсөн долоо хоногт /2024.01.08/ 23:59 цагт хаагдсан. Тус өдөрт багтаж системд бүртгүүлсэн баримтуудын буцаан олголтын урамшуулал авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногоос олгож эхлэх бөгөөд иргэд буцаан олголтын мөнгөө авахгүйгээр системээр албан татваруудаа төлөх боломжтой байна.

Иргэдийн хувьд 2023 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.

Холбоотой мэдээ