Төрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ

2024-04-30 174 0

“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өчигдөр буюу 04 дүгээр сарын 29-ний өдөр Корпорэйт зочид буудлын “Эвент холл” танхимд боллоо.

Энэ удаагийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигчид танхим болон цахим хосолсон хэлбэрээр оролцон 2023 оны Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайлан, Ногдол ашиг хуваарилалтын тайлан, 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай тайлангуудтай танилцаж, хэлэлцлээ.

Хурлын үеэр “Төрийн банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төслийн баталсан байна. “Төрийн банк” ХК нь 2023 онд 94.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, сүүлийн гурван жилд нийт активаа дунджаар 15.9 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй гарсан юм.

“Төрийн банк” ХК нь Дундаж давхаргыг дэмжигч банк байх зорилтдоо уялдуулан цахим болон бусад үйлчилгээний цар хүрээгээ тэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, нийгэм, боловсролын салбарт чиглэсэн хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлээд зогсохгүй Тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого, тайлагналаа олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарал хандуулан ажиллажээ.

Холбоотой мэдээ