Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргийн хамт Лаос улсын Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөв

2023-11-06 151 0

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны арваннэгдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч, гэргий Л.Болорцэцэг нар өнөөдөр Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөв.

БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод байрлах энэхүү хөшөөг иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 2009 оны нэгдүгээр сарын 7-нд бүтээсэн. Уг хөшөө 20 метр өндөр, 36 метр өргөнтэй бөгөөд хөшөөг бүтээн байгуулахад зургаан сарын хугацаа зарцуулжээ.

БНАЛАУ-ын Улс тунхагласны баяраар төр, засгийн тэргүүд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Мөн гадаад улсаас айлчилж буй төр, засгийн тэргүүн нар уг хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

зураг

зураг

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар  

Холбоотой мэдээ