НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭЭЛЖИТ БУС XVI ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭНЭ

2023-11-03 196 0

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хийсэн юм. Тэрбээр “… Засаг даргын баримталж буй бодлогын хүрээнд төсөвт чиг үүргийн шинжилгээ хийж, төсвийн урсгал зардлыг хэмнэх боломжтой гэж харж байна. Улмаар 20 орчим сургууль, цэцэрлэгийн барилгын дутуу санхүүжилтийг олгох, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой зайлшгүй хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон зураг төслийн ажлууд, ирэх жил хэрэгжүүлэх томоохон арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, газар чөлөөлөлтийн ажил хийхэд хэмнэсэн төсвийг зарцуулахаар төлөвлөж байна” гэв.

Зөвлөлийн гишүүд Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг ээлжит бус XVI хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Ээлжит бус хуралдааныг энэ сарын 13-ны өдөр хийхээр товлосон. Төсвийн тодотголыг хоёр шаттай хэлэлцэх бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлгийг 17-ны өдөр хийнэ.

Холбоотой мэдээ