БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж хамтын ажиллагааг бататгах, цаашид хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцлоо.
Үүнд:
– Даян дэлхийн байгаль орчны сангийн Тогтвортой хот төсөл, Текстилийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд аюултай химийн бодисын хэрэглээг зогсоох төслүүдийг боловсруулахад БОАЖЯ-ны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
– Нийгмийн эрүүл мэнд, уур амьсгалд дасан зохицох төслийг боловсруулж хамтран ажиллах, мөн дотоод орчны агаарын бохирдолд барилгын материалын нөлөөллийг бууруулах;
– Ойн түймэртэй тэмцэх багажаар хангах, сургалт зохион байгуулах, түймрийн зураглалыг гаргахад мөн Биологийн олон янз байдлын Олон улсын Сангийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллах санал солилцов.
0 cэтгэгдэлтэй