Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
“Ойрын үед гурван төмөр замтай болох зорилт дэвшүүлэн ажиллуулж байна.
Мөн Алтанбулаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлд автозамаар холбогддог байсан. Өнгөрсөн жил бид баруун бүстэй Цагаан нуур, Ховд гээд холбогдсон. Үүгээр БНХАУ-ОХУ-ын чиглэлд 10 мянга гаруй тээврийн хэрэгсэл ачаа бараа тээвэрлэж байна. Үүнтэй адил 5 коридортой болгож нэмнэ.
– Гуравдахь коридор Арц сууриас Завхан аймгийн улиастай, Говь-Алтай аймгийн Алтай хот цаашаа Бургастайн боомтоор нээнэ. Харин дөрөвдөхийг нь Бага илэнх боомтоор Шивээ хүрэнгээс холбоно.
– Зүүн талдаа Эрээнцав, Бичигт чиглэлд коридор хийнэ. Ийнхүү ОХУ, БНХАУ-ыг холбосон найман сүлжээ замтай болохоор ажиллаж байна.
– Үүнээс гадна, БНХАУ-руу ганц төмөр замын гарцтай байсан бол тав болгох зорилт дэвшүүлэн ажиллуулж байна” гэв.
0 cэтгэгдэлтэй