МАЛ ЭМНЭЛГИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ТОХИРОЛЦОЖ, БАТАЛГААЖУУЛАВ

2023-11-03 135 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийж буй Төрийн айлчлал амжилттай үргэлжилж, хоёр улсын хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг тэлсэн бас нэгэн онцлох үйл явдал болж өрнөв.

​Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй ажлын хэсэг хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын уул уурхайн бус экспортын түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг дэмжих, нэмэгдүүлэх бодлогын хүрээнд БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам (ХААХХЯ), Мал эмнэлгийн ерөнхий газартай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд дараах тохиролцоонд эцэслэн хүрээд байна.

Үүнд:

1. Монгол Улсаас БНСВУ-ын зах зээлд хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,

2. БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,

3. БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд өндөг, өндөгөн бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”-ний нөхцлийг тус тус эцэслэн тохиролцож, баталгаажуулав.

Ийнхүү 10 гаруй жил хүлээгдэж байсан дээрх ажлыг Монгол Улсын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Малын ерөнхий эмч, доктор А.Нарантуяа, БНСВУ-ын талаас ХААХХЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, БНСВУ-ын Малын ерөнхий эмч, доктор Нгуен Ван Лонг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээрх гэрчилгээнүүдийг баталгаажуулж, гарын үсэг зурав.

Холбоотой мэдээ