43 ТОНН ТҮЛШ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОМАШИН ОНХОЛДЖЭЭ

2023-11-03 635 0

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 63 км, сумын төвөөс урд зүгт 48 км-т/ Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож жолооч нь хавчуулагдсан тухай тухай дуудлагыг 11 сарын 03-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдсон байжээ. Тус автомашины бүхээгээс жолооч Э /39 нас, эрэгтэй/-г эсэн мэнд гаргасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ