Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аян Баянгол дүүргийн 21, 22 дугаар хороонд “Хамтдаа сэргийлцгээе” нэгдсэн арга хэмжээгээр үргэлжилж байна.
Уг арга хэмжээнд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын давхардсан тоогоор 200 алба хаагч хяналт, шалгалт зохион байгуулан заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй