Боловсролын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр, Боловсролын сайд П.Наранбаяр, Ирэх хичээлийн жилээс эхлэн 3-4 дүгээр ангид англи хэл заах бэлтгэлийг хангаж, холбогдох тушаалыг батлуулах, багш нарын сургалтыг МУБИС болон бусад байгууллагатай хамтран эхлүүлэх, бэлтгэл хангахыг яамны холбогдох мэргэжилтнүүд болон есөн дүүрэг, 21 аймгийн Боловсролын газрын дарга нарт үүрэг болгосон байна.
Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хомсдолыг бууруулахад орон нутаг, боловсролын сургалтын байгууллага санаачлага гарган анхаарч ажиллах, үүнтэй холбогдуулан багш бэлтгэх их, дээд сургуультай хамтран “Багшлах эрх олгох” сургалтыг орон нутагт зохион байгуулах зэрэг 20 гаруй чиглэлээр тухайлчилан үүрэг өгчээ.
0 cэтгэгдэлтэй