“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн мансуурсан байж болзошгүй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Тэрбээр бичлэг дээрээ хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргасан байдаг. ЦЕГ-аас “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна” гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө түүнтэй холбоо бариагүй 8 хоносон тул ахыгаа эрэн хайж байгаа талаар пост бичсэн байдаг. Харин өнөөдөр “Хүний наймаа бололтой. Яаралтай Малайз хэл мэддэг хүн надруу залгаад өгөөч! Please Би цагдаа дээр нь байна” хэмээжээ.
0 cэтгэгдэлтэй