Түймэр гарсан Сүхбаатар аймагт цаг агаарт зориудаар нөлөөлж, цас оруулжээ

2025-03-11 39 0

ЦУОШГ-аас Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж, нойтон цас хоёр цаг орлоо.

Өглөөний 8:00 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас оржээ.  Цаг агаарт нөлөөлөх ажлыг Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлүүлэх аж.

Холбоотой мэдээ