1xbet-ийг сурталчилсан, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 25 домайныг ХХЗХ-оос хаажээ

2025-02-24 18 0

Спортын тоглолтууд дээр бооцоо тавьдаг “1xBet” компанийн асуудлыг зохицуулах ажлын хэсэг байгуулсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн.

Мөн өчигдөр уг ажлын хэсгийн хийсэн ажлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаасан гэж мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 25 домайныг нэмж хаажээ. Мөн ажлын хэсгээс,

  • Үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох,
  • Арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах,
  • Урлаг соёл, спорт, олны танил influencer, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилж байгааг зогсоох
  • META -руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах
  • Холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ