Эрүүл мэндийн сайд хавдар судлалын үндэсний төвд гурван өдөр ажиллана

2025-01-28 24 0

Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг “Хавдар судлалын үндэсний төв”-өөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна. УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэлжээ. Үүний хүрээнд гурван хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үүсэж буй хүндрэл, ачаалал, асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болгожээ.

  • Орон нутгийн иргэд 21 хоногт 2 удаа ирж үзүүлдэг MRI CT аппаратын ачаалал их байгааг
  • Хими эмчилгээний эмийн тасарсан асуудлыг
  • Ажилчдын илүү цагийн цалин урамшууллыг
  • Эрүүл мэндийн даатгалтай холбоотой ойлголтын зөрүү зэрэг асуудлуудыг шийдвэрлэв.

Эрүүл мэндийн сайд ажил хүлээж авснаасаа хойш бусад эмнэлгүүдээс хамгийн олон удаа буюу 4 дэх удаагаа ХСҮТ-д ажиллаж байна.

Холбоотой мэдээ