Төрийн захиалгаар өдрийн 19,300 төгрөгийн цалингаар барилгын ажил гүйцэтгэхийг шаардсаныг эсэргүүцэж “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас цалингаа шинэ тарифаар олгохыг шаардан өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын тэргүүн Ч.Наранбаатар “Бид энэ сарын 19-нд бас хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр төсвийн хэлэлцүүлэг эхэлсэнтэй холбоотойгоор улсын төсвөөр баригдаж буй барилга байгууламжуудын цалингийн зөрүүг төсөвт тусгах санал тавьсан.
Бага үнээр чанартай барилга барьж чадахгүй байна гэж гурван жил ярилаа, шийдсэнгүй. Суманд 10 хүн амьдарч байсан ч соёлын төв, нийгмийн бусад үйлчилгээ хүрэх ёстой. Энэ бол төрийн үүрэг.
Бүх юмны ханш тэнгэрт тулчхаад байгааг мэдэхгүй, ард түмний амьдралаас тасарчихсан явна. Төсөв чинь хүрэхгүй байна шийдэж өг гэхээр гэрээгээ цуцална, хар жагсаалтад оруулна гэж дарамталдаг. Төрийн дарамт шахалт арай дэндүү байна.
Мөн барилгын салбарын мэргэжлийн хүмүүс нь дуугарахгүй байна. Бага мөнгөөр өндөр үнэтэй барилга бариулж, бидний халааснаас хулгай хийж байгаа асуудлыг таслан зогсоохыг хүсэж байна. Төрийн ордын баруун талд бид дахиад жагсана. Яагаад гэвэл төрийн өмнөөс өрөнд орчхоод байна” гэв.
0 cэтгэгдэлтэй