Жюү жицүгийн ДАШТ-д Монголоос 107 тамирчин оролцохоор Арабын нэгдсэн Эмират Улсыг зорилоо

2024-11-05 68 0

АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулдаг бүсний ангилалтай ДАШТ-д Монголын жюү жицүгийн холбооноос 114 тамирчин оролцохоор хилийн чанадыг зорилоо.

Маргааш эхлэх тус тэмцээн өсвөр, насанд хүрэгчид, мастер, пара жюү жицү гэсэн дөрвөн ангиллаар болох бөгөөд 137 орны 9000 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Харин манай улс найман аймгийн 107 тамирчин, зургаан дасгалжуулагч, хоёр шүүгч, гурван албаны хүний бүрэлдэхүүнтэй Абу Дабигийн зүг ниссэн байна. Мөн АНЭУ-д 16 дахь удаагаа болох тус ДАШТ-ийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас Б.Ариунцог, Б. Буяндэлгэр багтжээ.

Холбоотой мэдээ