Зогсоол дээрээс автомашинаа хулгайд алджээ

2024-10-24 19 0

Өчигдөр буюу 10-р сарын 23-ны өдөр зогсоол дээрээс автомашинаа хулгайд алдсан гэх 2 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал: “Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius-10 маркийн автомашин хулгайд алдагдсан”, “Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны зогсоол дээрээс Toyota Grand mark-2 маркийн автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээллийг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ