Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын “Цэргийн ажиглагч офицер”-ын дамжаа энэ сарын 14-ний өдрөөс хичээллэж эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албанаас 2022 онд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг НҮБ-ын “Цэргийн ажиглагч офицер”-ын дамжааны сургалтын стандарт хангасныг гэрчилж “Батламж” олгосноос хойш анх удаагаа бие даан явуулж буй энэхүү дамжаанд Зэвсэгт хүчний 14 анги, байгууллагын 16 офицер суралцаж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тус дамжааг бие даан явуулснаар сургагч багш нар болон Энхийг дэмжих ажиллагааны саргалтын төвийн чадавхийг нэмэгдүүлэх баталгаажуулах, цаашид ижил төстэй сургалтыг бие даан зохион байгуулах туршлага хуримтлуулах зэрэг ач холбогдолтой юм.
Эмх замбараагүй байдал, зэвсэгт мөргөлдөөн үүссэн газар орон, хилийн маргаатай бүсэд явуулж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд өөрийгөө хамгаалах зэвсэггүйгээр үүрэг гүйцэтгэх НҮБ-ын “нүд”, “чих” гэгддэг цэргийн ажиглагч офицерыг бэлтгэдэг тус дамжааг онол, бүлгийн дасгал, хээрийн дадлага хэлбэрээр, гурван үе шаттайгаар үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.
ЭДА-НЫ СУРГАЛТЫН ТӨВ
0 cэтгэгдэлтэй