“Токиогийн марафон”-оос Г.Хишигсайхан хүрэл меадль хүртлээ

2024-10-21 56 0

Марафон гүйлтийн дөрвөн том тэмцээний нэг “Токиогийн марафон”-ыг зохион байгуулагчид 2022 оноос хагас марафоны нээлттэй тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд  тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө.

Гурав дахь удаагийн тэмцээнд 20 мянган орчим гүйлтийн тамирчин оролцсоноос 100 гаруй тамирчин мэргэжлийн элит ангилалд өрсөлдсөн байна. Тэгвэл манай улсаас олон улсын хэмжээний мастер, “Парис-2024” наадамд оролцсон Г.Хишигсайхан шигшээ багийн дасгалжуулагч О.Оюунтуяагийн удирдлага дор уг марафонд уралдан хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр 21 км замыг нэг цаг 12 минут 12 секундэд туулжээ. Тэгвэл энэ зайд Кенийн гүйгч Лойс Чемнун нэг цаг 07 минут 27 секундээр түрүүлсэн бол эзэн орны Мао Киёота нэг цаг 11 минут 29 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна.

Холбоотой мэдээ