Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын шуурхай хуралдаан боллоо

2024-10-21 27 0

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын шуурхай хуралдаан болж, Засгийн газрын хуралдаанаар оруулах асуудал болон байгаль орчны салбарын талаарх асуудлаар санал солилцлоо.

Замын түгжрэл, халтиргаа их байгаатай холбогдуулан зарим газар хэлтсийн дарга нарыг цахимаар оролцох боломжийг хангажээ. Салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчны асуудалд анхаарлаа хандуулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил рүү шилжүүлэх саналыг боловсруулж, 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө онцгой анхаарч ажиллахыг сайд С.Одонтуяа үүрэг болгосон байна.

 

Холбоотой мэдээ