Г.Наранцэцэг, Л.Сосорбарам нар Армийн дэлхийн аварга боллоо

2024-10-18 79 0

Узбекистаны Ташкент хотод энэ сарын 14-нөөс 20-ныг дуустал Армийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй юм.
Энэ удаагийн тэмцээнд 29 орны баг тамирчид оролцож байна.
Долоо хоногийн турш үргэлжлэх 42 дахь удаагийн Армийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Ганбаатарын Наранцэцэг, 57 кг-ийн жинд Л.Сосорбарам нар алт, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Ц.Гал-Од, 57 кг-ийн жинд М.Ичинхорлоо нар мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээний эхний өдрийн дүн гарахад Узбекистаны баг тамирчид хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол Монгол хоёр алт, хоёр мөнгө, Казахстан нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлж байна.

Холбоотой мэдээ