Энэ сарын 16-ны өдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 23 дугаар хурлын үеэр Исламабад хотод, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Владимирович Мишустин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон Хятад, Орос, Монгол гурван орны Ерөнхий сайд нарын уулзалт боллоо.
Уулзалтын үеэр Ли Чян хэлэхдээ, Орос, Монгол улстай харилцан итгэлцлээ цаашид нэмэгдүүлж, уялдаа холбоогоо бэхжүүлэн, гурван талт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бодит ахиц дэвшилд хүргэхэд Хятад улс бэлэн байна. Орос, Монгол болон гурван орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны төслийн зураг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарч, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, хөрш орнуудын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтдаа хожсон хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгоход бэлэн байна. Орос, Монгол хоёр талтай Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт индрийн зохицуулалтыг гүнзгийрүүлж, Хятад, Орос, Монгол гурван талт хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэхийн тулд хичээн зүтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Мишустин, Оюун-Эрдэнэ нар хэлэхдээ, гурван орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Орос, Монголын гурван талт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, олон салбарын солилцоо, яриа хэлцэл улмаар гүнзгийрч байна. Энэ нь гурван орон, тэрчлэн бүс нутгийн тогтвортой хөгжил, хамтын эрэлт хэрэгцээг хангаж, хамтын ажиллагааны өргөн уудам хэтийн төлөвтэй юм. Хятадтай хамтран ажиллаж, Евразийн эдийн засгийн холбоог бэхжүүлэн, “Талын зам”-ын хөгжлийн стратеги болон “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтын уялдаа холбоог эрчимжүүлэхэд Орос Монгол улс бэлэн байна. Мөн гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураг төсөлд тодорхой заасан гол чиглэлийн дагуу, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, зам тээвэр, эрчим хүч, хүмүүнлэгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, гурван талт хамтын ажиллагааг ахиулж, илүү их үр дүнд хүрэхэд бэлэн байна гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: mongol.cri.cn
0 cэтгэгдэлтэй