Х.Баттулга: Ирцийг хүргэхгүй гэж ажилласан учраас нийслэлийн сонгуульд Ардчилсан нам ялагдсан

2024-10-14 134 0

Өнгөрсөн баасан гарагт /2024.10.11/ аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж, Улаанбаатар хотод Х.Нямбаатарын удирдсан Нийслэлийн МАН ялалт байгуулсан. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийн 40 нь МАН-аас, тав нь Ардчилсан намаас сонгогдсон юм.  Нийслэлийн Ардчилсан намыг ялагдахад юу нөлөөлсөн талаар УИХ-ын гишүүн Х.Баттулгаас тодрууллаа. Учир нь тэрбээр сонгуулийн үеэр нийслэлийн Ардчилсан намын үйл ажиллагаанд өндөр идэвхтэй оролцож, удирдан зохион байгуулсан юм.

Тэгвэл тэрбээр ” Ардчилсан намаа ялуулахын тулд дэмжих ёстой. Би аймгууд болон нийслэлийн тойргуудад ажилласан. Сул хүмүүс нэр дэвшүүлсэн гэдэгтэй санал нийлэхгүй. Байгаа залуучууд маань л тэр. 2020 онд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж 51 хувийн ирцийн босгыг байхгүй болгосон. Баасан гарагт сонгууль зохион байгуулсан зэрэг нь Ардчилсан намыг ялагдахад нөлөөлсөн. Х.Нямбаатар 11-14 хувийн санал авчхаад бүхэл бүтэн нийслэлийг удирдах гэж байна. 400 автобус, шахмал түлш, бордюрын асуудлыг бүгдийг нь ил болгож ярих хэрэгтэй. Ирц хүрээгүй, ирцийг хүргэхгүй гэж ажилласан учраас ялагдсан. Т.Батцогттой хариуцлага тооцох асуудлыг нийслэлийн Ардчилсан нам шийднэ” гэлээ.

Холбоотой мэдээ