Б.Бямбасайхан: Үерийн далангийн ажлуудыг хүйтрэхээс өмнө дуусгана

2024-10-10 59 0

Өнгөрсөн 2023 оны үер болон энэ зуны хүчтэй борооны улмаас Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зарим даланд эвдрэл үүссэн. Тиймээс нийслэлийн нийт есөн байршилд үерийн хамгаалалтын даланг үе шаттай засварлаж байна.

Энэ талаар Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын/ГУББГ/ дарга Б.Бямбасайхан “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын босоо түшиц хана өнгөрсөн зуны үерийн улмаас нурсан. Уг хэсэгт 40 метр өндөр, 30 метр өргөн, 20 см зузаан босоо түшиц ханыг барьж, ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил нийт есөн байршилд үерийн хамгаалалтын даланг засварлаж, зарим байршилд шинээр барьж байгаа. Далангийн ажлуудыг хүйтрэхээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-наас өмнө дуусгахаар шуурхай ажиллаж байна” гэв.

зураг

Энэ жилдээ үерийн байгууламжийн ажлуудыг бүрэн дуусгахгүй бол ирэх хаврын шар усны үерийн үеэр нэмж эвдрэх эрсдэлтэй. Тэгвэл засвар үйлчилгээнд ч зардал их орох учраас аливаа эрсдэлээс сэргийлж энэ ондоо багтааж ажлуудыг дуусгахыг албаны хүн онцлов.

Үргэлжлүүлэн Соёмботой хөшөөний хойно, Энхтайвны гүүрний доод талд, 25 дугаар эмийн сангийн хойд талд, Ганц худаг, Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоох үерийн далангуудыг засаж, шинэчилж байгаа аж.

зураг

зураг

Холбоотой мэдээ