Булган аймаг паралимпын мөнгөн медальт Ц.Баттулгын нэрэмжит шүдний кабинеттай болжээ

2024-10-08 71 0

Булган аймгийн Сайхан сумын харьяат, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч, “Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадмын мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Ц.Баттулгын мялаалга наадам аймгийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Наадамд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Махашири, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн В.Батболд болон Ц.Баттулгын ээж, ахан дүүс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон нутгийн зон олон оролцож, Гавьяат тамирчин Ц.Баттулгад амжилт хүсэж, баяр хүргэлээ. Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн Шүдний кабинетыг Монгол Улсын Гавьяат тамирчин Цэгмидийн Баттулгын нэрэмжит кабинет болгож, жил бүр нэрэмжит үзлэг зохион байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээ