Ургац хураасан түрүүч, байлдагч нар намрын ажлаас бууж эхэлжээ

2024-10-04 83 0

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид намрын ургац хураалтад оролцож, тариалангийн бүс нутгуудад ажиллаж байгаа билээ.

Тэгвэл ургац хураалтын ажил шувтрах шатандаа орж, ажлаа гүйцэтгэж дууссан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн түрүүч, байлдагч нар намрын ажлаас бууж, ангийн байрлалдаа шилжсээр байна.

Төв, Сэлэнгэ аймгуудад намрын ургац хураалтыг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 120, 256, 336 дугаар ангийн зарим томилгоот бүлгүүд 10 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд ангийн байрлалдаа шилжсэн бөгөөд газар тариалан эрхлэгчид “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал дэвшүүлж, цэргийнхний хүчээр эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл, эко хүнсний ногоогоор ард түмнээ хангах болсондоо баяртай байна. Сахилга зохион байгуулалт, төлөвлөлттэй, хөдөлмөрч шилдэг залуусыг цэргийн албаар дамжуулан нийгэмд бэлтгэн оруулж байгааг нь хараад бахархаж байна” хэмээгээд хугацаат цэргийн алба хаагчдыг ажлын байрт урьсаар байна.

Ташрамд дурдахад, 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд ургац хураалтад гарсан түрүүч, байлдагч нар намрын ажлаас бууж, ангийн байрлалдаа шилжинэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ