Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 1111 төв 2024 оны 9 дүгээр сарын 02-16-ны өдрүүдэд боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой 210 өргөдөл, гомдлыг хүлээн авсан аж. Эдгээрээс дийлэнх хувийг багшийн харилцаа хандлагатай холбоотой асуудлаар ирсэн өргөдөл гомдол эзэлж байна.
Тухайлбал, өргөдөл гомдлыг агуулгаар нь ялгаж харвал:
- Биеийн тамирын хувцас, поло фудболка авахыг шаардах, ойн арга хэмжээ, мөнгө хурааж байгаатай холбоотой өргөдөл, гомдол 14.4%
- Багшийн харилцаа, хандлагатай холбоотой өргөдөл, гомдол 28.2%
- Сургалт 21.8%
- Сургалтын байгууллагын барилгын ажилтай холбоотой өргөдөл, гомдол 7.5%
- Хүртээмж, 3 ээлжтэй холбоотой өргөдөл, гомдол 13.8%
- Сурах бичгийн хүртээмжтэй холбоотой өргөдөл, гомдол 7.6%
- Сургуулийн автобусны үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол 5.2%-ийг тус тус эзэлж байна.
0 cэтгэгдэлтэй