2024 оны есдүгээр сарын 20-ны Баасан гарагт Улаанбаатар хотын зургаан байршилд зам засварын ажил эхлээд байв. Зарим байршлын замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.
Тодруулбал Яармагийн гүүр орчмоос Фүүд Сити хүртэлх, Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх, Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг шинэчилсэн байна.
Зам засварын ажлын хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэжээ.
Засвар хийгдэж буй замууд:
- Баянзүрх дүүрэг, 13, 37, 42 дугаар хороо, Нарны зам, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил 2024 оны есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 06:00 цагийн хооронд
- Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны авто зам, Их тэнгэрийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил есдүгээр сарын 22-ны 23:00 цагаас есдүгээр сарын 26-ны 06:00 цагийн хооронд
- Хонхны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд” плаза хүртэлх авто замыг маргааш өглөө нээнэ.
Өнөөдөр орой хаагдах зам:
0 cэтгэгдэлтэй