ЦЕГ: Олон тооны гар утас хулгайлж, ОХУ руу гаргадаг байсан этгээдийг саатууллаа

2024-09-17 100 0

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар-Улан Удэ-Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг “альфард” маркийн автомашиныг шалган, жолооч Б нь 10 ширхэг “iphone 14”, “15 pro max”, 1 ширхэг “samsung S ultra” загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад, урьдчилсан байдлаар дээрхи гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Тэдгээрээс 5 утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгчээ.

Тодруулбал “Альфард” маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан 8 хүнд дээрхи гар утаснуудыг 1-2 ширхэгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн энэ сарын 11-12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung загварын 9 ширхэг гар утсыг хилээр авч гар үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Уг хураагдсан 9 ширхэг гар утаснаас одоогоор 3 утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа алдаж хохирсон иргэд байна.

Холбоотой мэдээ