“Хөргөлтийн систем нь Озоны давхаргыг цоолж эхэлсэн” гэж Озоны үндэсний албанаас мэдэгдлээ

2024-09-16 103 0

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөрт зориулж “Монреалын протокол”-ын үйл хэргийг дэмжиж буй талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Озоны үндэсний албанаас мэдээлэл хийлээ.

Тодруулбал,  Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг өөртөө шингээн авч байдаг. Ингэснээр амьд байгаль, хүн амын эрүүл мэндийг хамгаалдгаараа маш чухал давхарга төдийгүй хүний нүдний болор цайх, арьсны өвчингөөс сэргийлдэг. Гэтэл хлор фторт нүүрс төрөгчийн хийг хөргөлтийн системд ашиглаж эхэлсэн нь ямар нэгэн байдлаар агаар мандалд хөөрч Озоны давхаргыг цоолж эхэлсэн. Тиймээс уг хөргөлтийн бодисыг өөр төрлийн бодисоор солих шаардлага тулгарсан” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ