Хотын төвийн гурван байршилд газрын гэрлэн дохио суурилуулжээ

2024-09-13 69 0

Улаанбаатарын төв хэсгийн зарим байршилд явган хүний гарцны хэсэгт газар гэрэл суурилуулаад буй.

Нийслэлд шинээр нэмэгдэж буй “жижиг” уг бүтээн байгуулалтыг Замын Хөгжлийн Газраас хэрэгжүүлжээ.

Энэхүү газрын лед гэрлэн дохио нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм байна. Өнөөдрийн байдлаар

  1. Нэгдүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц
  2. Төв шуудангийн уулзвар
  3. Гадаад Хэргийн Яамны уулзварт суурилуулжээ.

Цахилгаан холболтын ажлууд дууссан бөгөөд энэ сарын 23-нд ашиглалтад оруулах аж.

зураг

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ