Саудын Арабт болсон хиймэл оюуны олимпиадад Монгол Улсын баг алт, хүрэл медаль хүртлээ

2024-09-13 58 0

ЮНЕСКО-ийн дэргэдэх Хиймэл оюун ухааны олон улсын судалгааны төв “IRCAI” болон Олон улсын хиймэл оюун ухааны ёс зүй, зохицуулалтын төв (ICAIRE) нь Саудын Арабын Их өгөгдөл, хиймэл оюун ухааны газартай (SDAIA) хамтран Олон улсын хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадыг (IAIO) 2024 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын нийслэл Рияд хотод зохион байгуулж байна.

Энэхүү олимпиадад 25 улсын 90 орчим сурагч оролцон өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Болгар улсын Бургас хотод болсон хиймэл оюуны олимпиадад оролцсон баг оролцож нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ.

  • Алтан медалийг оюунлаг сургуулийн сурагч Н.Батсүх
  • Хүрэл медалийг Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн
  • Багийн бусад хоёр гишүүн болох Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн, Сант сургуулийн сурагч Т.Энгүүн нар хүрэл медаль авахад нэг оноо дутаж шагналт байранд орлоо.

Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, дэд ахлагчаар тус сургуулийн багш Г.Амарсанаа нар ажиллалаа.

Тус олимпиад нь хиймэл оюун ухааны салбарт онцгой авьяастай залуусыг илрүүлэх, урамшуулах, нэгтгэх, тэднийг таниулах, мөн компьютер, хиймэл оюун ухааны салбарын эрдэмтэд болон багш нарын хооронд олон улсын найрсаг харилцааг бий болгох зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.

зураг

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар

Холбоотой мэдээ