ХЗДХЯ, ШШГЕГ-аас олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүд гурван өрөө байр олголоо

2024-09-12 66 0

“Парис 2024” олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү нь өнөөдөр МУГТ гэх цол тэмдгийг Ерөнхийлөгчөөс гардан авсан билээ.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор тэргүүтэй албаны төлөөлөл Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа  “Сүлд” спорт хорооны тамирчин, дэд ахлагч Б.Баасанхүүг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, салбарын зүгээс 3 өрөө байр олгох батламж гардууллаа.

Холбоотой мэдээ