Монголын гимнастикийн холбоо нь жил бүр олон улсын томоохон тэмцээн уралдаан Монгол Улсад хүлээн авч ажиллахын зэрэгцээ “Хамтдаа хичээе” нийтийн гимнастикийн аяныг орон даяар өрнүүлж байна.
Тэгвэл энэ жил гимнастикийн томоохон наадмын нэг зургаа дахь удаагийн Ази тивийн нээлттэй “Жимнаестрада-2024” соёлын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүлээн авахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр, Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооны удирдлагатайгаар “Жимнаестрада-2024” соёлын наадам анх удаа манай улсад болно.
Энэ сарын 13-15 -ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот Буянт-Ухаа спорт цогцолборт болох нийтийн гимнастикийн зургаа дахь удаагийн Ази тивийн нээлттэй тэмцээнд
- Монголын – 58 баг
- Япон – гурван баг /Дэлхийн шилдэг баг/
- БНСУ, Герман – хоёр баг
- Азербайжан
- Бразил
- Дани
- Малайз улсын шигшээ баг тамирчид өрсөлдөнө.
Тэмцээн энэ сарын 15 -ны өдөр хаалтаа хийнэ. Олон улсын урлаг соёл, спортын наадам, тэмцээн болох “Жимнаестрада- 2024” -д өрсөлдсөн шигшээ баг тамирчдыг Чингисийн хүрээ дэх жуулчны баазад Монгол ахуй соёлыг сурталчилсан бэсрэг наадмаар үдэн гаргаж эх орноо сурталчлах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо
0 cэтгэгдэлтэй