Орон нутгийн сонгуулиар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдээс бусад нь нэг тойрогтой байна

2024-09-05 32 0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог танилцуулж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар 2,393 тойрог байгуулж, 8,031 мандат тогтоожээ.

Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1,642 тойрог 6,922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байх юм.

Үүнээс нийслэлийн есөн дүүрэг 12 тойрогтой бөгөөд Баянзүрх дүүрэг 3, Сонгинохайрхан 2 тойрогтой тус бүр 10 мандаттай, бусад дүүргүүд нэг тойрогтой 1-6 мандаттай байх аж.

зураг

Холбоотой мэдээ