Онон голд тоглож байгаад живсэн 5 настай хүүхдийг эрэн хайх ажил үргэлжилж байна

2024-09-02 118 0

Онцгой байдлын албан хаагчид Онон голын усанд тоглож байгаад живсэн 5 настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажлыг зохион байгуулж байна. Ослын дуудлага өнгөрсөн сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдснээс хойш зургаан хойш зургаан хоног өнгөрч байна. Тодруулбал, Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн “Онон голын баруун салаа” гэх газарт аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км-т усанд хүүхэд эндсэн тухай 16:00 цагт бүртэгдсэнээс хойш албан хаагчид эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ