Паралимпын аварга болсон тамирчинд сар бүр дөрвөн сая төгрөгийн урамшуулал олгоно

2024-08-30 90 0

Франц улсын Парис хотноо өчигдөр нээлтээ хийсэн паралимпын наадмаас Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ.

Ингэснээр У.Сүрэнжав Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчирлаа. Мөн эмэгтэй тамирчдаас медаль хүртэж буй анхдагч болж буй юм.

Манай улс олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшуулах журамтай.

Тодруулбал Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах мөнгөн шагнал олгох журмын дагуу

Зуны олимп, өвлийн олимп, зуны паралимп, өвлийн паралимпаас

  • алтан медаль хүртсэн тамирчинд сар бүр 4,000,000 төгрөг
  • мөнгөн медаль хүртсэн тамирчинд сар бүр 3,000,000 төгрөг
  • хүрэл медаль хүртсэн тамирчинд сар бүр 2,000,000 төгрөгийн урамшуулал олгодог.

Дээрх мөнгөн урамшууллыг дараа оны төсвийн жилийн эхнээс эхэлж олгодог.

Холбоотой мэдээ