Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Японы мэргэжилтэн Ичиро Оцүкагийн оронд Б.Гарьдмагнайг томилжээ

2024-08-29 113 0

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос 2022 оны нэгдүгээр сараас урилгаар Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан япон мэргэжилтэн Ичиро Оцүкаг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө мэдэгдсэн билээ.

Тэгвэл түүний оронд Баясгалангийн Гарьдмагнайг томилжээ. Тэрбээр Үндэсний шигшээ багт 2003-2019 оны хооронд 35 удаа талбайд гарч, багийн ахлагчаар тоглохдоо таван удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцож байсан нэгэн юм. Улмаар дасгалжуулагчийн замналаа “Дэрэн” клубээс эхлүүлсэн бөгөөд “Атлетик 220” клубийг удирдаж байхдаа хоёр жил дараалан (2020, 2021) Дээд лигийн аваргаар тодорч байжээ.

Холбоотой мэдээ