Торонтогийн олон улсын кино наадмын дэлгэцнээ монгол кино гарахаар болжээ

2024-08-29 144 0

Торонтогийн олон улсын кино наадам эхлэхэд долоо хоног үлдээд байна. Энэ наадмын дэлгэцнээ, цаг уурын өөрчлөлтийн улмаас малгүй болж хот бараадсан монгол айлын түүхийг өгүүлэх “Чоно үүр шөнөөр ирдэг” (The Wolves Always Come at Night) баримтат кино гарахаар болжээ. Монгол, Австрали, Герман, Кубын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн энэ кино 96 минут үргэлжлэх бөгөөд зудад малаа алдсан Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нар зохиолч, найруулагч Габриэллэ Брэдитэй хамтран амьдралын түүхээ кино зохиол болгон бичиж, гол дүрд өөрсдөө тогложээ. Киноны зохиолыг баримт, уран зөгнөл хослуулан бичсэнээрээ онцлог. Баянхонгор аймгаас Улаанбаатарт шилжин суурьшсан, дөрвөн хүүхэдтэй, Д.Даваасүрэнгийнх хэмээх айлын амьдралыг өгүүлэх энэ кинонд Монголоос “Guru Media” компани хамтран ажиллажээ. Киноны эрхийг баримтат кино борлуулалтын “Cinephil” компани худалдан аваад байгаа аж. Кино ирэх сарын 9, 10, 12, 14-нд дэлгэцнээ гарна.

Холбоотой мэдээ