Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хоёрдугаар үе шатыг есдүгээр сард эхэлнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Энэ хүрээнд масс тээврийн автобуснуудыг оруулж ирж, үйлчилгээнд явуулах юм байна.
Хотын дарга Х.Нямбаатар “Хотын захиргаанаас “Eco mobility” гэдэг уриалгыг гаргахаар бэлдэж байна. Нэг ажил, нэг чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэе, ойрхон бол алхдаг соёлд шилжье, унадаг дугуй, нийтийн тээврийг ашиглая. Энэ чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлууд хийнэ.
Нийтийн тээврийн хоёрдугаар үе шат есдүгээр сард орж ирнэ” гэв.
0 cэтгэгдэлтэй