Мастеруудын ДАШТ-д 90 настай, дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа гурав дахь алтан медалиа хүртлээ

2024-08-21 82 0

Шведийн Гётенбург хотод болсон Мастеруудын ДАШТ-д 90 настай, дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа эх орноо төлөөлөн оролцсон билээ.

Тэрбээр  мастеруудын ДАШТ-ий 90-95 насны 100 метр, 800 метрт тус тус түрүүлж алтан медаль хүртээд байсан бол өнөөдөр 200 метрийн зайд мөн адил түрүүлж мөн гуравдахь алтан медалиа хүртлээ. Одоо түүнийг 400 болон 1500 метр, гурвын харайлт зэрэг тэмцээнүүд хүлээж байна. Түүний хувьд 90, 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавиад байгаа гэдгээ хэлсэн байдаг.

Холбоотой мэдээ