Сум тээвэрлэж явсан этгээдийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын нэр бүхий иргэд нь энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green lake” хотхоны гадна талд Тоёота Алфарьд загварын тээврийн хэрэгсэлд сум тээвэрлэж явсан байна. Тус хэрэгт иргэн Ц.Ш-ийг Нийслэлийн прокурорын газраас энэ оны наймдугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
0 cэтгэгдэлтэй