Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөлд Монголын шатарчид эхний гурван байр эзэллээ

2024-08-16 123 0

Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. 13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байна.

13 дахь удаагийн ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний блиц буюу түргэн тоглолтын төрөл өчигдөр амжилттай болж өнгөрсөн. Тус тэмцээний 50+ насны ангилалд Монгол Улсын шатарчин, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК -ийн тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Б.Баярмандах түрүүлж, аварга боллоо. Хоёрдугаар байрт спортын мастер Т.Алтан, гуравдугаар байрт их мастер Б.Хатанбаатар шалгарчээ.

Холбоотой мэдээ