Өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр зарим сургууль, цэцэрлэгийн орц гарцыг хааж барилга байгууламж, хашаа хайс барьсан асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг уламжилсан. Үүнтэй холбогдуулан Засаг даргын орлогч ХУД-ийн 312 дугаар цэцэрлэгт өнөөдөр ажиллалаа.
ХУД-ийн 04 дүгээр хороо, БГД-ийн 20 дугаар хороог холбосон гүүрэн замын ажилтай холбоотойгоор тус цэцэрлэгийн орц гарцыг хааж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Үүний улмаас 312 дугаар цэцэрлэгийн 240 хүүхэд цэцэрлэг рүүгээ орох боломжгүй нөхцөл үүсжээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангаж, хичээлийн шинэ жилээс өмнө орц гарцыг нээж цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг нийслэлийн Замын хөгжлийн газарт үүрэг болголоо.
0 cэтгэгдэлтэй