Х Богдыг таалал төгссөн гэж худал мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна гэдгээ Гандантэгчэнлин хийдээс мэдэгдлээ

2024-08-12 93 0

Х Богд өнгөрсөн баасан гарагт буюу наймдугаар сарын 09-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд болсон даян дэлхийн амар амгалангийн төлөөх Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдварт морилсон билээ. Уг дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн.

Харин эл үйл явдлын дараа “Х.Богдыг нас барсан” гэх худал мэдээлэл мөн цахим сүлжээнд нэр бүхий хаягнаас цацагдсан юм. Тэгвэл энэхүү худал мэдээллийг түгээсэн этгээдийг шалгуулна гэдгээ Гандантэгчэнлин хийдээс албан ёсоор мэдэгдлээ. Тус мэдэгдэлд, “Mn Studio Department Store” гэх цахим хаягнаас “ШУУРХАЙ: X Богд 2 ихэр нас эцэслэжээ” гэсэн худал мэдээллийг нийгмийн сүлжээнд тараасанд гүнээ харамсаж байгаа бөгөөд хууль ёсны дагуу зохих байгууллагад гомдол гаргахаа үүгээр мэдэгдэж байна.Тус худал мэдээлэлд автан сэтгэгдэл бичин түгээх, хуваалцахгүй байхыг нийт иргэдээс хүсч байна” гэжээ.

Холбоотой мэдээ